Saturday, December 18, 2010

күнз шүүмжлэл өгүүлэл

                       Сурахуй хэмээхүй нэгдүгээр бүлэг
                                                              Нэг
Күнз өгүүлрүүн Эрдмийг сурсан хойно эрхбиш үргэлжид давтан сурваас цэнгэл бусуу?Эрхэм шавь эрдэм сураар алсаас ирэхүй баясал бус уу?Бусад хүмүүн өөрийн биеийг мэдэхгүйяэ бухимдан эс хорсох аваас эрдэмт сайд бус уу?  
                                                              Хоёр
Ю Зы өгүүлрүүн Хүмүүн болвоос эцэг эхээ ачилж,ихэс ахсыг хүндлэвээс дээдэст тэрслэгч цөөн бөлгөө.Дээдэст тэрслэгч үгүй аваас самуун үйлдэхэд дурлагч үгүй.Эрдэмт сайд эх суурийг бүтээхийг хичээюү.Эх суурь тавиваас ёс журам тогтъюу.
                                                             Гурав
Күнз өгүүлрүүн Ам дүүрэн уран гоё үгтэй,нүүр дүүрэн зусар бялангач дүртэй,ийм хүмүүн яахин өршөөл журамт байнам
                                                             Дөрөв
Зэн зы өгүүлрүүн Би өдөр бүр өөрийн биеийг шинжнэм
-Алив бусдын тул үйл бүтээхүйд үнэн сэтгэлээ зарсан бил үү?
-Анд нөхөдтэйгөө алаггүй үнэнчээр нөхөрлөсөн бил үү?
-Ачит багшийн өвлүүлсэн эрдмийг алдалгүй давтан сурсан бил үү?
                                                           Тав
Күнз өгүүлрүүн Мянган цэрэг тэрэгт улсыг засан тохинуулъюу хэмээвээс ажил үйлд хичээнгүй шударгыг эрхэмлэж,эд агуурсыг аривлаж,эзэд ноёдыг дээдлэн,энгийн ардыг эрхбиш тариг амсхийх чөлөөнөөр дайчилваас зохилтой.        

No comments:

Post a Comment